Ганц бие эмэгтэйчүүд нөхөртэй эмэгтэйчүүдээс чинээлэг байдаг гэсэн таатай биш дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Эмэгтэй хүн ганцаараа байхдаа мөнгийг өөртөө чөлөөтэй зориулдаг, харин гэрлэмэгцээ “дураар дургих” боломжгүй болж, хадгалж хурааснаа гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээнд зориулж эхэлдэг.Харин нөхрүүд нь эсрэгээр, зөв ч байсан, үгүй ч байсан сонирхдог зүйлдээ мөнгө илүүчилдэг.


Нөхөртэй эмэгтэйчүүдийн бүх орлого болоод хадгаламж гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зориулагддаг болохыг Британийн судлаачид нотолжээ. Тэгвэл өнөөг хүртэл хүнтэй сууж хүүхэд гаргаагүй монголын олны танил бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулая.

Дуучин С.Наран


Дуучин С.Наран одоог хүртэл хүнтэй суугаагүй, ганц бие хүний жаргал, зовлонг эдлэж явна. Тэрбээр 30 гарсан насандаа анхны хайраа олж, Грек залуутай гурван жил хамт амьдран аз жаргалтай байсан дурсамжаа ярьдаг. Гэвч урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн чадалтай хоолой, чанартай хэрэглээгээрээ олныг гайхуулж явсан С.Наран өнөөг хүртэл ганц бие яваа. 50 насны босго алхаж яваа тэрээр хань нөхөртэй болох тухай бодох ч сөхөөгүй хөдөлмөрлөж буй гэх түүнийг сонирхох хүн олон бий.
Гэвч хэтэрхий гэмээр шударга яриа, хэнэггүй байдал нь зарим нэгнийг түүнээс дөлөхөд хүргэдэг байж ч мэдэх юм. Юутай ч, дуучин бүсгүйг хилийн чанадад тоглолт хийхийн хажуугаар хүсч сонирхсон зүйлээ хөөгөөд завгүй явахад нь хуримын зар олонд түгсэнд ихэд бухимдсан гэдэг. Казак залуутай хуримлах гэж буйгаа өөрөө ч “мэдээгүй” явсан С.Наран энэ бүхэнд ихэд цочирдож “Намайг хүнтэй суулгах гэж улайрсны хэрэггүй ээ. Би тэртээ тэргүй өөрийнхөө дураар явж байгаад тэр нөхрийг чинь олчихно. Эзгүйд минь нөхөрт гаргачих гээд байгаа тэр хүмүүс ямар “сайхан” сэтгэлтэй юм бэ” гэж найз нөхөддөө хошигносон удаатай.

Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа


Монголын урлагт охидын хамтлагийн шинэ өнгө төрхийг бий болгож, хатуухан продюсер, “төмөр хатагтай” Б.Ангирмаагийн хувийн амьдрал олноос үргэлж нууц байдаг. 50 нас шүргэж буй Б.Ангирмааг нөхөрт гараагүй шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Тэрээр нэгэн улс төрчийн нууц амраг гэсэн цуурхалд өртөж байсан ч тэр бүгдэд тайлбар хийгээгүй. Тэгвэл нэгэн ярилцлагадаа “Надад таалагдсан хүн олдохгүй байна. Хүсэхгүй байна. Сэтгэл санаанд нийцэх хүн байдаг л байх. Би тэр хүнтэйгээ таарахгүй байна. Би зожиг энэ тэр биш шүү дээ. Их олон найз нөхөдтэй, нийтэч, эрэгтэйчүүдтэй сайхан найзлаад, үерхээд, явалддаг. Хайр бол аяндаа бий болдог, гүйгээд ирдэг зүйл. Хэрэглэх үедээ хэрэглээд, хугацаа нь дуусвал явуулчихдаг тийм л зүйл” хэмээн хүнтэй гэрлэх тухай бодлоо хэлсэн байна.

Жүжигчин А.Туяа


Секси имиджээрээ олны анхаарлыг эрхгүй татдаг бүсгүй бол жүжигчин А.Туяа. Хошин урлагийн Х-Түц хамтлагаас ажлынхаа гарааг эхэлсэн тэрээр анх олны танил болох үеэсээ л өндөр нуруу, гоолиг бие гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийн харааг булааж, эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж моодноос гардаггүй гэхэд болно. Өдгөө 35 настай ч гэр бүл зохиож амжаагүй тэрээр сошиалд тун идэвхитэй нэгэн. Байсхийгээд л хагас нүцгэн зургаа нийтэлж эрчүүдийн нүдийг бүлтийлгэж, хүүхнүүдийн шар хорыг хөдөлгөдөг. Тэрээр ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд энэ тухайгаа “Ганц бие байхын давуу тал бол хэзээ ч хамаагүй галзуу зүйл хийж болно. Бүх цаг заваа зөвхөн өөртөө зарцуулна, олсон мөнгөө өөртөө л наана, дуртай хоолоо иднэ, дуртай үедээ шоудахад бэлэн, дуртай залуутайгаа болзоно, дуртай цагтаа найзуудтайгаа уулзана, дуртай шивээсээ хийлгэнэ, дуртай газарлуугаа хүссэн хугацаагаар аялна. Ер нь бол үүрэг хариуцлагаас хол…” хэмээн бичиж байсан түүхтэй.

Мисс Э.Урангоо


“Universe Best Songs” наадмын шилдэг оролцогчоос тус телевизийн хөтлөгч болтлоо тууштай явсан хүн бол Э.Урангоо. “Мартагдашгүй намар” киноны гол дүрд тоглож байсан бүсгүй телевиздээ Дэлхийн миссийн тэмцээн хөтөлдөг байлаа. Нэг үе брэнд нэвтрүүлгийн хөтлөгч Э.Гантулга, Э.Урангоо нар дотносон бүр гэрлэх тухай яригдаж байв. Тэд багагүй хугацаанд үерхсэн ч эцэст нь хоёр тийш болж Э.Гантулга амьдралаа хөөсөн.
Харин өдгөө 30 гаруйхан настай Э.Урангоо ганц бие амьдралыг сонгосон. Тэрээр Э.Гантулгаас салсныхаа дараахан “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөж байв.
Угийн мисс шиг төрхтэй бүсгүй дорнын гоо үзэсгэлэнгийн жинхэнэ билэг тэмдэг гэмээр сайхан харагддаг тэрээр гоо сайхны Монкрем ХХК-ний гүйцэтгэх захиралаар ажилдаг бөгөөд өөрийн “Халгай” брэндийн нүүр царай болсон.

Дуучин Д.Солонго


“3 охин” хамтлагийн дуучин Б.Солонго өдгөө 36 настай ч гэрлэж байгаагүй. Хамтлагийн гишүүд нь амьдрал зохиож, үр хүүхдээ үнэрлэсэн ч Б.Солонгоод ганц бие байх нь илүү таалагддаг гэсэн. Тэрээр нэг хэсэг Г.Батхүү агсны бага хүү Б.Ганбаттай болзож байсан. Түүний дараахан Д.Солонгын араас “Алтны магнат” хүүхний эрлэг гэгддэг Мянганбаяр хөлөө хугалах шахам түүх байдаг. Мөн “Говь” брэндийн нүүр царай болсон загвар өмсөгч Э.Энхболдтой нэр холбогдож байсан гэдэг. Түүнчлэн, `Skytel` компанийн маркетингийн менежер залуу, “Никитон”-ы Баачкатай хамт амьдарч байсан гэх яриа байдаг.
Д.Солонгоо ирээдүйн ханиа түүнийг дуучин гэдэг утгаар нь бус эгэл жирийн Солонго гэдгээр нь хайрладаг, ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг. Мөн дурлалт залуу нь цагаан лимунзинтэй гэрийнх нь гадаа ирж түүнийг дуудуулахыг мөрөөддөг гэсэн шүү.

Дуучин Б.Маралжингоо


Монголын рок попын тогооноос 13-хан наснаасаа танигдсан хүн бол дуучин Б.Маралжингоо.
Тэрээр 13 настайдаа дуучин Хаянаатай “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуу, 14 насандаа “17 нас” дуугаа гаргаж, тухайн үед ёстой л хитүүд болж байв. Тэгвэл тэрээр өдгөө хэдийнэ 30 нас хүрсэн гунхсан бүсгүй болжээ. Гэвч Б.Маралжингоо өнөөг хүртэл ганц бие бүсгүйн амьдралаар амьдарч байгаа. 20 настай хонгор бүсгүй явахдаа реппэр Жийтэй багагүй хугацаанд үерхсэн. Хэн хэнийхээ анхны хайр явсан тэд одоо энгийн танилуудын харилцаатай гэсэн.