Зүрхний хүнд хагалгааг амжилттай давсан Арнольд Шварценеггер

Жүжигчин Арнольд Шварценеггер энэ жил 73 настай бөгөөд тэрбээр энэ оны 10-р сард зүрхний хагалгаанд оржээ.

Түүнд зүрхний хавхлагыг солих хагалгаа хийсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Арнигийн хувьд хагалгаанаас хойш хурдан тэнхэрч өдгөө Кливленд хотноо ганцаараа алхах хэмжээнд хүрсэн гэдгээ мэдэгдсэн юм.


Шварценеггер 1997 онд уушгины хавхлагыг солих мэс засалд орж байжээ. Түүнчлэн 2018 онд уушгины хавхлагыг солих зүрхний нээлттэй мэс засал хийлгэж байсан түүхтэй.

А.Маша