Монголын залуу үеийн хамгийн чадварлаг, авъяаслаг жүжигчин гэгддэг Т.Бархүү өөрөөсөө 14 насаар эгч МУГЖ И.Одончимэгтэй гэр бүл болоод багагүй хугацааг үдээд буй.

Дундаасаа Суни хэмээх өөрийгөө өвчсөн мэт сэргэлэн, авъяаслаг, нээлттэй охинтой тэд энэ цагийн олны танил сайхан гэр бүлүүдийн нэг. Тэдэнтэй И.Одончимэгийн том охин З.Намуун, зээ охин Б.Гүнжээ нар цуг амьдардаг.
Б.Суни, Б.Гүнжүүлээ нар хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн учир ихэр мэт дэрсхэн өсч яваа.


Тэгвэл жүжигчин Т.Бархүү хөл хориотой энэ өдрүүдийг бяцхан охиддоо зугаатай өнгөрүүлж IQ-г хөгжүүлэх арга зааж өгчээ. Тэрээр охидоо Puzzi буюу эвлүүлдэг тоглоомоор тоглуулж эхлүүлсэн байна.
Энэхүү тоглоом нь хүүхдүүдийг амьд харилцаанд сургах, багаар ажиллах, төвлөрөх, ухаанаа уралдуулах, нүдний хараанд эерэгээр нөлөөлөх зэрэг олон ач холбогдолтой ажээ.