Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлсон модель бол О.Уянга. Загварынхан дундаа мэргэжил боловсролоороо тэргүүлдэг тэрээр хятад хэлийг гаргууд эзэмшсэн нэгэн.

Мөн сэтгүүлч мэргэжилтэй гэж байгаа. Үеийнхнээсээ арай хожуу буюу 30 нас хүрэхээсээ өмнө үе тэнгийн жирийн нэг менежер залууг насны ханиараа сонгосон тэрээр ихэр охидтой.


Ихэр охид нь ээжийгээ өвчсөн мэт ижилхэн. Тэрээр хаа ч явсан охидоо дагуулж явдаг юм. Охидынхоо мэдлэг боловсрол, хоббийг бага балчираас нь хөгжүүлэхэд анхаардаг модель бүсгүй маань охидоороо гангарч байгаагаа цахим хуудаснаа илэрхийлжээ.