“MCS” группийн Дэд ерөнхийлөгч “Шарк” Д.Энхтүвшинг танихгүй хүн ховор. Өөрийн мэдлэг боловсрол, алсын хараа, хурц ухаанаараа Монгол HD телевизийн шоу нэвтрүүлгийг чимж байсан тэрээр 21 жилийн өмнөх гэрэл зургаа нийтэлжээ.

Мантуун бууз зарж бизнест хөл тавьж байсан гэгддэг тэрээр дэлхийн томоохон их дээд сургуулийг төгссөн, мэргэжилдээ үнэнч манлайлах чадвартай гэх үнэлгээг хамтрагчдаасаа хүртдэг юм билээ.
Д.Энхтүвшин “Шарк танк Монгол” нэвтрүүлгийн үеэр доорх гурван зүйлийг голчлон анхаарч хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.

Өсөлт хийх боломж – Санхүүгээс гадна бусад зүйлд хувь нэмэр оруулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сайжирч улмаар борлуулалт болон зах зээл нь мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой эсэх

Хамтран ажиллах боломж – Бизнесийг удирдаж авч явах хүмүүсийн ажилдаа дуртай мэргэшсэн байдал, бусад хувьцаа эзэмшигчидтэйгээ ойлголцон, хамтран ажиллах боломжтой эсэх

Эерэг өөрчлөлт өий болгох – Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах боломжтой төслүүдийг илүү дэмжсэн байна.

Тэрбээр жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж чаддаггүй байсан хуучны нийтлэг жишгийг эвдэж, хамтарч ажиллах шинэ жишиг тогтоохыг шоугаараа эрмэлзсэн байдаг.