2020 оны 11-р сарын 25-ны 11:00 цагийн байдлаар Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймагт 1 шинэ тохиолдол илэрч, дотоодын халдвар 262, нийт халдварын тоо 699 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 3103 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар илэрсэнгүй.

Ингэснээр

Улаанбаатар хотод 60

Сэлэнгэ аймагт 144

Дархан-Уул аймагт 20

Орхон аймагт 17

Говьсүмбэр аймагт 3

Дорноговь аймагт 18 тохиолдол болоод байна.