Дуучин А.Хишигдалайн алтан хамтрагч гэгддэг С. Зоригт муугүй тогооч бололтой. Гэр бүлийн амьдрал зохиогоод удаагүй байгаа тэрээр хөл хориотой өдрүүдэд хоол цайг төрөл төрлөөр нь хийж чаддагаа өөрийн цахим хуудаснаа “гайхуулсаар” буй.

Хүн бүрийн сайн хийж чаддаггүй пирошкиг тэрээр хамгийн сайн хийдэг гэсэн. Ямар сайндаа л найзууд нь “пирошкины хаан” хэмээн өргөмлөх вэ дээ.


Өдгөө 30 настай С.Зоригт Дархан-Уул аймагт төрж, өссөн жирийн л ажилчин аав ээжийн хүү юм. 2007 онд Улаанбаатар хотод оюутан болж МУГЖ Ч.Насантогтохын удирдлага дор СУИС-д суралцаж, 2012 онд төгсчээ.

 

Тэрээр СУИС- д сурч байх хугацаанд буюу нэгдүгээр курсээсээ хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд урын сандаа хувийн болон бусад уран бүтээлчтэй хамтарсан 30 орчим дуутай аж.