Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Татар” хамтлагийнхан тарж бутарсан зүйлгүй ч гавьтай уран бүтээл хийхээ больсон. Үүнийгээ тэд хамтлагийн гишүүн Мөөгий буюу Д.Мөнхчулуунтай холбон тайлбарлах нь бий.

Учир нь Д.Мөнхчулуун урлагаас илүү улс төрд сонирхолтой болж, нийгэмд чиглэсэн ажлууд хийх болсон. Бас болоогүй хамтлагийнхаа нэрийг өөрийн нэр дээрээ өмчилж, пантентжуулсан сэргэлэн “гар”. Уг асуудлаас болж хамтлагийн гурав хоорондоо нэг хэсэг таарамж муутай байсан гэдэг. Үнэн худлыг хэн мэдлээ, олны үг ортой гэдэг дээ.


Тэгвэл хамтлагийнхаа хамгийн царай муутай бас бүдүүн хоолойтой, даруухан хэрнээ “айхтар” гэгддэг Д.Мөнхчулууны гэр бүлтэй танилцая.
Түүний эхнэрийг Онон гэдэг. Тэрээр гэргийтэйгээ хамт амьдраад 16 жил болж буй бөгөөд гурван охины аав ээж ажээ. Тэд Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд хамт суралцаж байхдаа танилцсан аж. Тэднийг анх гэрлэхэд хадам аавын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, кинон дээр гардаг дурлалын өрнөл, тэмцлийн түүх хос хоёрт байдаг ажээ.


Энэ тухайгаа Д.Мөнхчулуун “Хадам аав, ээж хоёр намайг харахдаа хип хоп дуулдаг өмдөө чирсэн гудамжны бацаан гэж харсан учраас охиноо өгөхгүй гэж бодсон байх. Тухайн үед би хип хоп дуулдаг залуу муу хүн байдаггүй гэдгийг харуулна гэж өөртөө бараг амлаж байсан. Өнөөдөр ч нийгэмд өөрөөрөө үлгэр жишээ болж явахыг зориж байна. Одоо бол аав, ээж минь надад их сайн бид нар сайхан харилцаатай байдаг. Эхнэр минь нягтлан бодогч мэргэжилтэй, охидоо Хятад, Орос хэлтэй болгоно гэж боддог. Мэдээж монгол хэл соёл, уламжлалыг үр хүүхэддээ өвлүүлэх нь монгол хүн миний үүрэг” хэмээн ярьжээ.