“Боловсрол” суваг телевизийн “Яг түүншиг” шоугаараа муугүй дуучин гэдгээ харуулсан загвар өмсөгч С.Сарнай өөрийн бие даасан уран бүтээлээ гаргажээ. Тэрээр “Аяс” нэртэй өвөрмөц темптэй дуугаараа хөл хорионд орсон фенүүддээ бэлэг барьсан байна.


Загвар өмсөгч, дуучин бүсгүйн хувь маш хөдөлмөрч нэгэн. Тэрээр өөрийн нэрийн Monroze нэртэй брэндээ хэдэн жилийн өмнө гаргасан нь түүнийг олон хэрэглэгчтэй болгосон.


Түүний хамгийн сайн дэмжигч, хайртай фен нь түүний нөхөр загвар өмсөгч Мөнх-Эрдэнэ аж. Загвар өмсөгч бүсгүйг бүх талаас нь дэмжиж ард талд нь найдвартай зогсож байдаг гэсэн. Тэд дундаасаа дэрсхэн өсч яваа хоёр хүүхэдтэй.

 

https://youtu.be/btVX5wLJLio