Х-Түц хамтлагийн залуу чадварлаг уран бүтээлчдийн нэг З.Онон өөрийнхөө хөвгөр зургаа дэлгэв.


Тэрээр дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү нэг хэсэг зам салж, жүжигчний карьер тасалж байсан. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй.


Тэрээр бага охиноо гаргаад 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд тоглохын тулд богино хугацаанд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсан түүхтэй. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.