“Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг 40 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн МУГЖ Г.Золбоот эхнэрээ сольж, хэнз үрийн зулай үнэрлэжээ.

Өдгөө 50 насыг золгож яваа түүний хоёр дахь эхнэрээс төрсөн бага хүүхэд нь 3 настай.

Түүний анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байснаас авахуулаад бүсгүйчүүд одоо ч түүнийг зүрх шархлуулам сайхан эр хэмээн шүүрс алддаг.


Ямартаа л анхны эхнэр Н.Мөнхтуяаг нь “Нөхрөөсөө салаад өгөөч” гэж үйл тамыг нь үзэж байх вэ дээ.

Гурван хүүхдийн аав, эхнэртээ туйлын үнэнч гэгдэж байсан Г.Золбоот хоёр дахь амьдралаа өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйтэй эхлүүлсэн.


Түүний анхны гэргий нь хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр одсоор багагүй хугацааг үдсэн нь тэднийг хоёр тийш болгоход хүргэсэн гэдэг.