Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 300 боллоо. Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11 иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн, ажиглалтад 24, гэрийн ажиглалтад нэг хүн байгаагаас 80 настай нэг хүний биеийн байдал хүнд аппаратад байна. Өвчлөгсдийн насны байдал 2-90 нас, дундаж наслалт нь 34.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварыг аймгаар нь авч үзвэл,

Сэлэнгэ аймаг-157

Дархан-Уул аймаг-33

Говьсүмбэр аймаг-3

Дорноговь аймаг-20

Орхон аймаг-22

Улаанбаатар-65 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотын голомтыг задалбал,

Баянгол дүүрэг -16

Сонгинохайрхан-10

Баянзүрх дүүрэг -18

Сүхбаатар дүүрэг 12

Хан-Уул 7

Багануур 1

Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна. Нийтдээ 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал 976 хүнийг тусгаарлааж, 3-4 удаа шинжилгээ хийж байна. ЭМЯ-аас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 100 гаруй хүнийг гэрийн хяналтад гаргасан.