Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамт гадаадад төвхнөөд удаж буй. Түүний гэргий жүжигчин, сайхан бүсгүй О.Байгалийг танихгүй хүн ховор.

Хатагтай О.Байгаль нөхрийнхөө дэмжлэгтэйгээр 10-аад жилийн тэртээ байгуулж байсан “Baigal Beauty & Spa Center” салон Монголын толгой баячуудын гэргий нарын ямбалал болсон тийм томоохон газруудын нэг гэхэд хилсдэхгүй.

Өөрийн хоббигоо үргэлж хөгжүүлж явдаг О.Байгаль бүсгүй удахгүй болох зул сарын баяр буюу шинэ жилийн чимэглэлээр өөрөө хийж байгаагаа цахим хуудаснаа нийтлэжээ.


Хувийн бизнестээ анхаарч, хажуугаар “Улаан пальто” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглож байсан О.Байгаль хатагтай АНУ-ыг зорихоос өмнө Зайсанд үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн гэдэг.
Сонирхуулахад Ч.Сайханбилэг О нэг хүү, хоёр охинтой. Том хүү С.Өнөболд нь Сингапур улсын “Embry Riddle Aeronautical University”-д нисэхийн чиглэлээр суралцаж, төгссөн. Одоо ИНЕГ-т нисгэгчээр ажилладаг.