Эрүүл мэндийн яамныхаан!!! Өвчин зовлонд цадах болоогүй юу?

“Зуд болохоор зоолдог нохой” шиг тэд ийм увайгүй, бид ийм хүлцэнгүй байж болох уу? Халдвар авсан нэг хүний эмчилгээний зардал 8 сая төгрөг. Бас нэг удаагийн шинжилгээ өгөхөд 150,000 төгрөг. Хувиасаа төлөхгүй учраас үнэ нь хамаагүй гэж бид бодож болох ч энэ мөнгийг бид төдийгүй бидний үр хүүхэд төлнө гэдгийг санах хэрэгтэй.


Өнөөдөр “Оном ” сангийн тэргүүн , доктор Д.Наранбаатарын хэлсэн үг бүр ноцтой. Тэрээр “Корона”-аар далимдуулж хувь хүмүүс мөнгө олж, өөрийгөө баяжуулж байгааг нэр устай нь дэлгэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нараар толгойлуулсан тендэрийн мафи цар тахлаар далимдуулан 18 тэрбумын Солонгосын ажилладаггүй тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яаманд шахсан. Эрдэмтдийн баг судалгаа хийж байх явцад Италийн эрдэмтэд “Солонгосын энэ компаний хийсэн тоног төхөөрөмж, урвалж бодис дээр шинжилгээ хийхэд муу үр дүн гар байна” гэсэн судалгааны дүн 11-р сарын эхээр хэвлэгдчихсэн байсан.

Үүнийг нь хэлж, улс орноо бодохгүй байгаагийн шалтгааныг асуусан “Оном” сангийн эрдэмтдийг Зөвлөлөөс хассан байна.Ингээд манай Эрүүл мэндийн яам урвалж бодисоо хамгийн үнэтэйгээр авч байна. Хямдруулаад хуурай байдлаар зөөх боломж байна , улс орныхоо эдийн засгийг бодье гэхээр заавал антигений тестээр хийнэ гэж шахдаг. Гэтэл үүнийг нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “хэрэглэж болохгүй ээ” гэж зөвлөөд байхад 200-300 мянгаар нь татаад авчихсан.

Одоо Дарханд гэхэд PCR-аар багцийн шинжилгээ хийхэд хямдруулна гээд явж байна. Өнөөдөр бид хөл хорионд сууснаар өдөрт 100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна.

Тэд ийм увайгүй, бид ийм хүлцэнгүй байж болох уу гэж эрдэмтэн Д.Наранбаатар Монголчуудаас асууж байна.
Энэ хоёр албан тушаалтан дээрхи асуудлаар тайлбар өгөх хэрэгтэй болжээ

Сэтгүүлч Б.Отгон