Дэлхий дээр маш олон хүн өдөр тутмын хоол хүнснээсээ өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч чадаагүйгээс витамин минералын дутагдалд өртдөг. Энэ нь богино хугацаанд олон шинж тэмдгээр байнга дохио өгсөөр байдаг ч үл тоон урт хугацаанд үргэлжснээр нэг л мэдэхэд олон төрлийн өвчин болон хувирдаг. Одоо та нартаа хамгийн түгээмэл дутагддаг 5 витамин, минералын талаар хуваалцая.

1. Төмөр

Дэлхийн нийт хүн амын 80 хувь нь төмрийн дутагдалтай байдаг ба 30% нь төмрийн дутагдлын урт хугацааны шинж болох цус багадалтын оношоор зовиурладаг. Төмрийн дутагдлын мэдэгдэхүйц шинж тэмдгүүд нь толгой эргэх, арьс цайвар цонхигор өнгөтэй байх, амьсгаа давчдах, толгой өвдөх, хумс хэврэгших, байнга гар хөлийн үзүүр хүйтэн байх, хөл гуяар ойр ойрхон бадайрах, жирвэгнэх, зарим тохиолдолд хоол биш зүйл идмээр санагдах.(мөс, шороо)

Хамгийн их агуулдаг хүнс: Үхэр хонины элэг, халгай, бэлчээрийн малын мах, өндөг, ногоон ургамал, ширмэн тогоонд хоол хийж идэх

2. Витамин Д
Дэлхий дээрх нийт хүн амын 1 тербум нь цусан дах Д витамины хэмжээ бага гэж судлагдсан байдаг. Д витамин дутагдсан байх шинж тэмдэгт ойр ойрхон бие сульдах, ядрах, өвчинд өртөмтгий байх, амархан бухимдах, яс сийрэгжих, үс унах, булчин өвчин орох гэх мэт.

Авах арга: Нарны гэрэл арьсан дээр тусгах, загасны тос, өндөг, цагаан идээ

3. B 12
Бидний цусны улаан эс, DNA, мэдрэлийн системд хэвийн үйл ажиллагаанд оролцдог чухал витамин нь B 12 юм. Дутагдсан шинжүүд нь толгой эргэх, дүүнгэтэх, хөл гар эрвэгнэх, аман дотор цагаан юм гарах, хараа муудах, сэтгэл санаа тогтворгүй болох.

Авах арга: Бэлчээрийн малын мах, загас, үр тариа, хар ногоон ургамал

4. Иод
Дэлхийн хүн амын 1/3 нь иод-н дутагдалтай гэж үздэг байна. Энэ тоо маш өндөр байгаа шалтгаан нь энэ минерал хөрсөнд бага болсонтой холбоотой. Дутагдсан шинж тэмдэг нь гэнэт жин нэмэх, үс унах, арьс хуурайшиж хагарах, зүрхний хэм алдагдах, сарын тэмдэг маш их эсвэл, тогворгүй ирэх гэх мэт.

Авах арга: Далайн замаг, иоджуулсан давс

5. Кальци
Бидний биеийн эрүүл ясны систем, шүдийг хариуцдаг чухал минерал нь зальци юм. Кальци нь ганц ясаар тогтохгүй зүрх судас, булчингийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог. Дутагдсан шинж тэмдгүүдэд толгой эргэх, юм мартах, булчин өвдөх, гар, хөл, нүүр бадайрах эсвэл мэдээ алдах, сэтгэл гутралд орох, яс хэврэгшиж амархан гэмтэх, хумс хугарах гэх мэт ордог. Энэ нь удаан үргэлжилбэл ясны сийрэгжилттэй болох эсвэл кальци дутагдлыг өвчин(
Гипокальцеами) д нэрвэгдэх аюултай.

Авах арга: Ясны шөл, далайн замаг, ямааны сүү, цагаан идээ, навчит ногоо( kale, багваахай навч), алмонд самар

Хэрэв таньд эдгээр шинжүүд илэрч байвал яаран эмийн сангаас витамин аваарай гэсэн үг огтхон ч биш юм. Учир нь синтетик витамин бидний биед бүрэн шингэж чаддаггүй. Ялангуяа бага нсны хүүхдүүд гэдсэн дэх ашигт бактерийн орчин хангалттай бүрэлдээгүй байдгаас синтетик найрлагатай витаминуудыг бүрэн шингээж чаддаггүй байна.

Харин хоол хүнсээр дамжуулан авбал 100%, ургамлын гаралтай витамин(доорх зурганд үзүүлсэн) -аас 80% хүртэл биедээ шингээж чаддаг нь судалгаагаар батлагджээ.

Хөдөөний айл