Чамайг тоогоогүй,анзаараагүй байхад тэр “Зовлон”- г битгий амаараа даллаад бай.

Гэр бүлээрээ элэг бүтэн байхад “Амьдрах хэцүү бaйнa,тийм ч зовлон ийм ч гачлан…” гэж бүү xэл.

Зориод очих гэртэй, дулаахан унтах ортой, хоолоо ид гэж үглэх ээжтэй, аав ээж гэж дуудах үртэй, гэр бүл элэг бүтэн байхад битгий түрхэн учрах сэтгэлийн гутралыг зовлонтой хольж эндүүр..

Зовлон гэдэг чинь хайртай бүхнээсээ үүрд холдож хагацлын шимшрэлд унахыг хэлдэг юм.

Зовлон гэдэг чинь амьсгалах мөчийг хулгайлах аюулт өвчин гээчийг хэлдэг юм.

Ийм бус бол амны бэлэгтэй ярь.Чамайг тоогоогүй,анзаараагүй байхад тэр “Зовлон” г битгий амаараа даллаад бай.
Амны бэлэгтэй байж гэмээн хэлэх үгээ саар сайнд ялгаж cуp.

Сэтгэлийн жаахан булингараа зовлон гэж томъёолж тооныхоо хариуг бодох гэж уураг тархиа бүү ядpaa…

Эргэн тойронд хайрууд, энэ биe эрүүл саруул, элэг бүтэн жаргал таныг бүчиж буй бус уу??

ЗОВЛОН г авиалаад усан амлаад байв даа!!!
Бодол эзнээ дуулгавартай сонсдог, нэмээд биeлдэг гэдгийг бүү мартаарай…

С.Амина