Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хатуу хөл хорионы дэглэмийг хэсэгчилсэн байдлаар 10 хоногоор сунгахаар болсон.

Харин дээрхээс бусад аймагт хөл хорионы дэглэмийг сулруулахаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал үргэлжлэх юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 17 градусаас доош согтууруулах ундааг худалдаанд гаргах асуудлыг шийдсэн гэнэ. Мөн үсчин, кофе шоп зэрэг нэн шаардлагатай 20 чиглэлийн үйлчилгээний байгууллага ажиллахгүй гэсэн мэдээлэл байна.