Монголын телевизийн салбараас “Магнай трейд”-ийн бэр болтолоо явсан хүн бол хөтлөгч М.Дэнсмаа. Нэгэн цагт “Магнай Трэйд”-ийн өв залгамжлагч Магнайгийн гэргий болж, түүнд хөөрхөн хүү төрүүлж өгсөн.


Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд хэн хэн нь өөр өөрсдийн амьдралын зам мөрөө хөөсөн. Харин тэдний дундаас төрсөн хүү өдгөө өвөө эмээтэйгээ амьдардаг аж.

Хөтлөгч М.Дэнсмаа хоёр жилийн өмнө дахин амьдрал зохиосон бөгөөд дахин хүүхэдтэй болсон байдаг. Багаасаа ТВ5 телевизийн хүүхдийн “Kids time” нэвтрүүлэг хөтөлдөг байсан тэрээр өдгөө “Санхүүгийн боловсрол”-ыг иргэд, олон нийтэд олгохоор нэвтрүүлэг бэлдэж эхэлжээ.


М.Дэнсмааг STV телевизийн хөтлөгч DD нэрээр нь хүмүүс сайн мэднэ. Харин STV-д хөтлөгч болохоосоо өмнө TV5- ийн “Kids time” нэвтрүүлгийг хөтөлдөг байхдаа нэлээн мяраалаг охин байсныг үзэгч түмэн гадарлах биз ээ.