“25-р суваг” телевизийн бүтээл “Making The Band” нэвтрүүлгээс төрөн гарсан “Mixx” хамтлагийн гишүүд өдгөө тус тусын уран бүтээлийг хийх болсон. Тус хамтлагийнхнаас хамгийн их дуулиан тарьдаг нэгнээр реппер Темпог нэрлэж болно.


Жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй хайр дурлалын романс үүсгэж эхэлсэн цагаасаа эхлэн олны анхаарлын төвд байх болсон тэрбээр түүнд зориулан “Шүүдэрхэн” хэмээх дуу хүртэл гаргаад амжсан. Түүний “Ex Calling” дууг жүжигчин бүсгүйд зориулсан гэдгээ нуудаггүй.


Язарсан арьстай бүсгүйд дуртай хэмээн ярьдаг тэрээр мөн л эксдээ зориулж “Хэрэггүй” хэмээх дуугаа цацсан. Тус дууны клипэнд жүжигчин бүсгүйтэй тун ч адилхан бүсгүй тоглосон байдаг.


Өдгөө 28 настай ч эхнэр аваагүй тэрээр салаад дөрөв, таван жилийн нүүр үзэж буй экс найз бүсгүйгээ бодсоор яваа бололтой.