Одоогоос 10-аад жилийн тэртээ “Sweet Kitchen” фэйсбүүк групп үүсгэн байгуулагдаж өдгөө 200 мянга гаруй дагагчтай монголын томоохон сошиал бизнесийн нэг болжээ.


Хөл хориотой энэ өдрүүдэд тус группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн ёстой л од болж байна. Онлайн хоолны сургалт явуулж, тансаг бялуу хийн түүнийгээ хүргэлттэй борлуулж байгаа аж. Мөн тэрээр бялуу болон хоолны жороо өөрийн сошиал сувгаар олон хүнтэй хуваалцан youtube8 facebook instgramm сувгуудаас мөнгийг хүүлэх шиг болж буй тухайгаа ойр дотныхондоо ярьжээ.


Хүн чаддаг зүйлээрээ мөнгө олж, бусдад мэдээлэл хуваалцаж буй нь ийм сайхан.
Дашрамд дуулгахад, Б.Тэмүлүн бүсгүй реки бясалгал хийдэг гэнэ. Өөртөө цаг зарцуулах боломж хомс болсон өнөө үед бясалгал их зүгээр санагддаг гэдгээ хэлжээ. Энэ тухайгаа тэрээр “Яг нэг цагийг зарцуулж, тоотой амьсгалаар дамжуулан оюун бодлоо чөлөөлж, өөрийгөө, тархиа амраана гэсэн үг л дээ. Зөв энерги хуримтлуулж, стресс ч багасч, өөдрөг болдог юм билээ” гэж нэгэн хэвлэлд ярьжээ.