Бөхөн

Бөхөн бол бөгтгөр давжаа биетэй,туяхан нарийн хөлтэй,хандгайнх мэт монхор хамартай,сүүгээр бойжигч амьтан юм.Хүйсийн говь,хар ус нуурын өмнөд тал,Дөрөө нуур,Шаргын говийн баруун энгэр,Хар азаргын нурууны зүүн биеэр оршино.Энэ гөрөөс соргог, хорхой бөхөн гэж хоёр зүйл байдаг.

Соргог бөхөн одоо манай оронд үзэгдэхгүй болжээ.Хорхой бөхөн зун бор, өвөл саарал зүстэй, зоогоо дагасан нарийн бор судалтай, хэвэл гуяны дотор тал нь цайвар өнгөтэй байна. Бөхөн бол хуурайвтар хээр буюу говийн амьтан.Гэхдээ гантай юмуу, цас ихтэй жил уулын бэл,аараг толгод зэрэг өвс ногоо элбэгтэй нөмөр газар барааддаг.

Голдуу таана,хөмөл,хялгана,шаваг,ерхөг,агь,хазаар өвс,бударгана,тэсэг өвс иднэ.Дорно дахинд эрт дээр үеэс эхлэн бөхөнгийн хув мэт улбар шар эврийг элдэв өвчин эмгэг ангаах чадалтай гэлцэн өндөр үнэлсээр иржээ.Махны нь амттай,эврий нь үнэтэйд болж бөхөнг олноор нь авладаг байв.Хувьсгалын өмнө бөхөнг ийнхүү хайр гамгүй агнаж тоо толгойг нь ихээхэн цөөрүүлжээ.Тиймээс манай улс энэ амьтаныг агнахыг хориглож дархан цаазтай болгосон юм.

Бөхөн голдуу ганц хоёроороо тааралдах боловч цөөн тоогоор сүрэг үүсгэсэн ч байдаг. Дайснаас гайхалтай хурдан зугтаж чадна. Тэгэхдээ зээр шиг цойлон дэгдэхгүй,толгойгоо бөхийлгөж, цагт ная,ерэн км-ийн хурдтай хатирдаг. Бөхөнгийн шаргачин нь хэлээ таван сар орчим тээж зуны эхэн сарт 1-2 янзага гаргана. Сая төрсөн бөхөн сүрэгтэйгээ хамт байдаггүй. Зуны дунд сарын үеэр орь ганц бөхөн тааралдвал ойролцоохон нялх янзага нь биеэ хураан хэвтэж байдаг. Бөхөн янзага нэлээд бойжтол нь ийм байдлаар харж хамгаалдаг байна.

Янзага нь нэг сартайгаас өвсөнд орох боловч хоёр сар хэртэй хөхөө хөхнө