Ёооё, боль боль ингэж шинжилгээ авахгүй ээ. Өчигдөржин сошиалаар шинжилгээ зохион байгуулалт муутай байна гэж шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа.

Өнөөдөр 11.40-11.45 цагийн хооронд шинжилгээ өгөх цаг авч бүртгүүлсэн хүүхдээ дагуулаад 10.30 гэхэд 21-р сургууль дээр очтол бараг 1-р төрөх хүртэл урт дараалал.

 

Сургууль руу дөхөөд зохицуулж буй цагдаа нартай уулзаж учрыг асуухад “-119.mn-д бүртгүүлж цаг авсан нь хамаарахгүй ээ. Бүгд оочерлож байна. Өчигдөр өгч чадаагүй хүмүүс ч өнөөдөр дахиад оочерлож байна. Оочерлож байгаад л шинжилгээгээ өгнө” гэж хэлэх юм. Арай ч дээ. Оюутан, өндөр настан…голдуу даарсан хүмүүс. Оюутан залуус ихэнхи нь нимгэн хувцастай, даарсанаасаа болоод доороо дэвхцсэн хүмүүс л зогсоно. Эндээс кластер коронагийн голомт үүсэхгүй юмаа гэхэд кластер томуугийн голомт үүсэх нь тодорхой. Сургуулийнхаа анги танхимд цөөн цөөнөөр нь оруулаад дулаан байлгаж байгаад шинжилгээг нь авч болмоор юм. Эсвэл аймаг аймгаар нь шинжилгээ авмаар юм. Аймаг нь сумд сумдаараа зохион байгуулвал болчихмоор. УОК-ийнхон буруугаа хүлээхгүй, уурласан, зандарсан хүмүүс. Зохион байгуулалт хийж чадахгүй байгаа тул иргэд шүүмжлэх нь аргагүй шдээ. Би, бид эрүүл байж бусад нь эрүүл байх учир хүүхдээ дааруулан дааруулан гадаа зогсоож шинжилгээ өгүүлмээргүй санагдсан тул буцлаа.

Төр иргэдээ эрүүл байлгах биш нэмж өвчлүүлэх бодлого бариад байна уу гэж хардахаар зохион байгуулалт хийж байна шүү! Цаг авах шаардлагагүй, хүчингүй л юм бол 119.mn гэж сүржигнэхээ больчих.

Нэг их цахимжсан дүр эсгэлт.