Фантастик продакшны жүжигчин С.Барслхагвыг танихгүй хүн ховор. “Зүрхний хилэн” уран сайхны кинонд Манж амбангын дүрийг бүтээсэн тэрээр багаасаа дэлгэцийн урлагтай нөхөрлөсөн нэгэн.


Дунд сургуулийн сурагч байхдаа МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлэг “Цох” хөтөлбөрийн жүжигчин явсан тэрээр СУИС-д элсэлт өгөөд тэнцээгүй тэрээр нэг хэсэг КУДС-д суралцсан. Гэвч СУИС-д орох хүсэл мөрөөдөл нь түүнийг нэг жилийн завсарлага чөлөө авахад хүргэсэн.

Үеийнхнээсээ нэг жилийн хойно ч гэлээ СУИС-д оюутан байхдаа С1 телевизэд “Шоу биз” энтертаймэнт нэвтрүүлгийг хөтөлж байв. Тухайн үедээ дөнгөж 21 настай, ёстой л “Цагаахан халгай” явжээ тэр.