Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүд, Нийслэлийн Хангарди ордны үүдэнд ч байдаггүй тансаглал, тусгай хангамжийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар эдэлж байгаа ажээ. Тодруулбал Нийслэлийн засаг дарга “Тусгай халуун” хэмжигч, металл илрүүлэгч төхөөрөмж байгууллагынхаа үүдэнд байрлуулаагүй байж зөвхөн  өөрийнхөө өрөөнийхөө үүдэнд байрлуулжээ.

Тодруулбал, өнөөдөр НЗДТГ болон Хангарди ордонд ажиллаж байгаа хүмүүс тух болон гарынхаа бугуйнаас халуунаа хэмжүүлж байгаа. Гэтэл хамгийн цөөн хүн ордог өрөөнд ийнхүү хэмжигч байрлуулсан нь тусгай хангамж, тансаглал гэсэн шүүмжлэлд өртөж байна.

Халуун хэмжигч, металл илрүүлэгч авсан нь сайн хэрэг. Харин даргын өрөөнд биш харин хамгийн их хүн орж гарч байгаа үүдэндээ байрлуулах ёстой байсан юм даа хотын даргаа!!!