“Жинжиймаа”, “Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс” зэрэг кинонуудаар үзэгчдийн хайр хүндэтгэлийн хүлээсэн жүжигчин бол Н.Батцэцэг.

Түүнийг залуу байхад төдийгүй
одоо ч нүд унагах эр олон. Тэгвэл эрхэм жүжигчин бага байхдаа өөрийнхөө хацар дээрх мэнгэндээ их дургүй хүүхэд байсан гэдэг.

Энэ талаараа саяхан “Хүүхэд байхдаа бүх хүүхдүүд цэвэрхэн нүүртэй байгаад байхад би л нүднийхээ дор мэнгэтэй байсан. Тэгээд бусад шигээ болохыг хүсдэг байлаа. Мэнгээ томрох тусам авчихаж болмоор санагддаг болсон.

Тэгээд нэг өдөр авахуулах гээд зөндөө оролдоод болоогүй ээ” хэмээн дурсан ярьжээ.