UA Консалтинг ХХК-ийн хүний нөөц, үл хөдлөх компанийн захирал А.Урангоог танихгүй хүн ховор. Гэр бүл болохоосоо өмнө сумогийн их аварга Д.Дагвадоржтой болзож явсан гэх шуум байдаг.

Үнэн эсэхийг ойр дотныхон л мэдэх байх.
Өдгөө нэг ажилтан нь 5-7 тэрбумын хөрөнгө эргэлдүүлдэг гэж “томордог” тэрээр ажилчиддаа Е март дэлгүүрээс 200 мянган төгрөгт худалдан авалт хийх эрхийн картыг шуудангаар илгээсэн гэнэ.


Нийт 10-аад ажилтантай тус компанийн хувьд А.Урангоо ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг захирал гэдгээ харуулж амжлаа.