УИХ-ын дарга Г.Занданшатар бие даан монгол бичиг сурч байна. Тэрбээр хөл хориог ашиглан монгол бичгийн хичээлдээ илүү анхаарлаа хандуулах болсон гэнэ.


Хөл хорионы өмнөхөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан удирдахын зэрэгцээ монгол бичгийн хичээлээ давтаж байгаа зураг цахим орчинд тархаж байсан.

УИХ-аар 2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуульд Монгол Улс 2025 оноос эхлэн албан хэргийг үндэсний болон кирилл үсгээр хослон хөтлөхөөр зааж, Ерөнхий боловсролын сургуулийн зургаадугаар ангиас эхлэн монгол бичгийн хичээлийг 12 дугаар анги төгстөл зааж байгаа юм.