МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр олонд танигдсан блогийн мастер Д.Одзаяа бага хүүгээ төрүүлснээс хойш ажлаасаа хөндийрсөн.

Сошиал маркетингийн ажилдаа ханцуй шамласан тэрээр нялх, нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан “Ээж” төвийг байгуулсан цаг саяхан. Тэгвэл тэрээр саяхнаас Гацуурт компанийн өмч Mongol HD телевизийн DNA нэвтрүүлэгт оролцжээ.
Д.Одзаяа нэвтрүүлэгт оролцсон гэрэл зургаа нийтлэхэд түүнийг Mongol HD телевиз рүү урвасан юм биш байгаа гэх хардлага сошиалд тархсан. Харин тэрээр хөтлөгч биш оролцогчоор оролцсон гэдгээ илэрхийлсэн байна.


Өдрийн 16 цагт ажилладаг гэдэг тэрээр сошиалд 200 гаруй мянган хүн дагагчтай.