УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал ааваасаа илүү өөр дээрээ олны анхаарлыг татдаг. Хоёрдахь амьдралаа “Bloomberg”-йн Э.Долгионтой эхлүүлсэн тэрээр гуравдахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа.

Төртөлөө кардио дасгал хийж, бусдад жирэмсэн гэдгээ мэдэгдүүлэхгүйг хичээсэн тэрээр форумдаа эргэн хурдан орохын тулд цагаан хоолтон болсон гэнэ шүү.


Ц.Цэрэнпунцаг гишүүний ууган охин тэрээр анх 2016 оны намар Б.Мөнхтөр гэдэг залуутай сүр дуулиантай тансаг хурим хийж байв. Гурван жил хамт амьдарсан Ц.Пүрэвжаргал, Б.Мөнхтөр хоёр дундаасаа хоёр хөөрхөн охинтой. Гэвч Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал зоримог шийдвэр гаргаж, дахиад шинэ амьдрал эхлүүлсэн байдаг.


Ц.Пүрэвжаргал бүсгүй SPS телевизийн захирал бол түүний шинэхэн нөхөр нь Блүүмберг телевизийн захирал. Тэд өдгөө Зайсанд байрлалтай тэрбум гаруй төгрөгийн үнэтэй 10 өрөө бүхий пентхауст Пүрэвжаргалын хоёр охины хамт амьдарч байна. Ц.Пүрэвжаргал бол Монголын толгой баячуудын өв залгамжлагч дотроос царайлаг хөөрхнөөрөө гайхагдсан бүсгүй.