Автобус нэг” ОНӨААТҮГ-ийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, яг одоо тус баазад хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, халдвар илэрсэн жолоочтой хавьталд орсон байх магадлалтай бүх ажилтануудаас шинжилгээ авахаар бэлтгэж байгаа аж.

Энэ талаар тус баазын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Яг одоо ажилтнуудыг тусгаарласан байдалтай байна. Нийслэлийн Онцгой комисс энэ асуудлаар хуралдаж байгаа. Тэндээс гарах шийдвэрийг бүлээж байна” гэв.

Эл асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.