Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Б коронавирусийн халдвартайгаа мэдсэн даруйдаа гэрээсээ оргожээ. Тиймээс цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, олсон байна.

Цагдаагийн алба хаагчид иргэнийг саатуулахдаа урьдчилан бэлтгэсэн цар тахалтай хүнийг саатуулдаг багаж ашиглажээ. Ийм төрлийн багажыг коронавирус анх гарсан улс болох БНХАУ-д энэ мэт тохиолдолд хэрэглэж байсан юм.

/ Иргэн Б-г саатуулахын өмнө хамгаалах хувцас өмсүүлжээ/

urug.mn