Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн. Дунд сургуулийн сурагч байхаасаа шар хэвлэлүүдийн бай болж явсан тэрээр “40 хүрээгүй байхад насны намартай золгууллаа” хэмээн гомдолтой яваа аж.


Учир нь түүнийг нэгэн хэвлэлд 40 хүрсэн гэж бичсэн нь эмзэглэх шалтгааныг үүсгэжээ.

Түүний хувьд 1984 оны тавдугаар сарын 30-нд төрсөн бөгөөд айлын отгон охин аж.
Өдгөө дөрвөн хүүхэдтэй болсон Д.Пүрэвсүрэнгийн хувийн амьдралыг сонирхох хүн олон.

Тиймдээ “Ханаду”-гын Ганбаяртай ханилаагүй байхдаа “Миний уурыг хамгийн их хүргэдэг зүйл бол хүмүүс намайг харсан юм шиг ярьж бичдэг.

Миний юу хийж, юу идэж уухыг харсан юм шиг ярьдаг нь гайхалтай санагдаад байгаа” хэмээн ярицлага өгч байв.