Энэ удаа бид өнөө цагийн хошин урлагын нүүр царай болж яваа зарим жүжигчидийн амьдрал болоод гэр бүлийнхэнийг товч танилцуулая.

Л.Баттулга & Н.Оюунчимэг

Л.Баттулга чадалтай, авьяастай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Аглуу хошин урлагийнхан дотроо хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг төдийгүй 6 хүүхэдтэй гэдгээрээ ч манлайлдаг. Дорнодод цэргийн алба хааж байхдаа нутгийн бүсгүйтэй учир ургуулж анхны хүүхдээ өлгийдөн авсан гэдэг. Дорнодын бүсгүйтэйгээ нэг гэрт оролгүй тэгсхийгээд хоёр тийш болсон тэрээр удалгүй Уянга гэх орчуулагч бүсгүйтэй ханилж 3 хүүхэдтэй болтолоо хамт амьдарсан. Энэ бүхний эцэст Аглуу 4 хүүхэд өнчрүүлэн дараагийн амьдралдаа хөл тавьлаа.

Түүний дараагийн гэргий  Н.Оюунчимэг байлаа. Н.Оюунчимэг энэ ноёнтонд хоёр охин төрүүлж өгсөн. Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгийн хувьд анхны амьдралаа хошин урлагийн нэрт мастер Дашхүү агсаны хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан охиноо аав дээр нь орхиод Аглуутай амьдралаа холбосон . Хамгийн сонирхолтой нь найруулагч Галбаяр жүжигчин эхнэрээ мөн л жүжигчин Хулангаар сольж өдгөө тус тусдаа гэр бүлээ төвхнүүлж сайхан амьдарч буй.

Н.Ариунболд & Ганцэцэг

“Шинэ үе” продакшинаа байгуулж, үе тэнгийн үхэр хонь жилтнүүд дундаасаа хамгийн шилдгүүдийг цуглуулж, ард түмнийг инээлгэх их үйлсэд сэтгэл шуударч байсан цаг эртнийх. Хошин урлагийн хоршил 3 хэмээн Амбий, Бооёо, Хүрлээ гурав манддаг байсан тэр үеэс хойш энэ эр мөн ч ихийг үзэж, дуулжээ.  Монголын хамгийн баян жүжигчнээр тодроод буй. Түүний гэргий Ганцэцэг хошин урлагийн хамгийн дэгжин, эрхэмсэг тэргүүн хатагтай болжээ. Б.Ариунболдын гэргий эрхзүйч мэргэжилтэй, Бооёод  дөрвөн охин төрүүлж өгсөн үзэсгэлэнтэй бүсгүй . Нөхөрөөрөө үргэлж бахархаж хүндэлдэг хүчирхэг эмэгтэй гэсэн шүү

Т.Бархүү & И.Одончимэг

И.Одончимэг хамтлагийхаа хамгийн царайлаг залууг нөхрөөрөө сонгосон. Анхны нөхөр, ууган охиныхоо аав жүжигчин Зоригтоос идэр залуухан насандаа салж, өрх толгойлсон.

Манай алдар цуутай насны хол зөрүүтэй амрагуудын нэг тэд хэн хэн нь өмнөх амьдралаасаа тус бүр нэг охинтой. Насны зөрүүтэй болоод ч тэр үү, хосуудыг саллаа, эсвэл хөл хүндэрлээ гэж хэвлэлүүд олон жил таамаг дэвшүүлж ирсэн ч эцсийн эцэст халуун хайр сэтгэл ялж, тэд хөөрхөн охинтой болж сайхан амьдарч буй.

Олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан хэмээн нэгэнтээ үг унагасан тэрээр өрх гэрээр зогсохгүй бүхэл бүтэн нэг продакшиныг нуруун дээрээ үүрч, өнгөрсөн жилүүдэд эмэгтэй хүн гэдгээ мартатлаа шаргуу хөдөлмөрлөсний эцэст “Х-ТҮЦ” хэмээх хошин урлагийн хамтлагийг Монголын хамгийн шилдэг продакшин болгож чадсан .

Н.Онон & Сарансүх

Цагтаа хүүхнүүдийг битгий хэл эрчүүдийг хүртэл дурлуулж явсан алаг нүдэн Н.Онон хүүхэд, эмэгтэйн дүрийг гайхалтай амилуулдаг жүжигчдийн нэг.

Айлын эрх мангар хүү эсвэл ааш гэж адсага авгай нарын дүрийг гайхалтай амилуулж ирсэн түүний энэ амжилтын нууц нь төрөлхийн эмэгтэйлэг, аальгүй гэмээр зан төрхтэй нь холбоотой гэдэг.

Харин түүний гэргий Сарансүх гэж халуун дулаан гэрэл гэгээг өрх гэртээ татуулсан жинхэнэ монгол маягийн эзэгтэй бий. МУИС-ийн хуулийн ангийг дүүргэж хотын захиргааны үйлдвэр үйлчилгээний хэлтэст мэргэжилтэнээр ажиллахын сацуу удирдлагын академид мастер болохоор эрдэм номын мөр хөөж буй нь түүнийг эрдэм боловсролыг эрхтгүй илтгэнэ.

С.Тэмүүжин & Г.Нарансолонго

Гавьяат И.Одончимэгийн залгамж халааг нэр төртэйгээр авч явах жүжигчин гэгддэг Д.Нарансолонго яах аргагүй чансаа дээгүүр нэрлэгдэх уран бүтээлч. “Харьд одсон бүсгүйн заяа” киногоор олны танил болсон тэрээр уран бүтээлээс гадна хувийн амьдралаараа ч Одноо гавьяаттай хачин адилхан хувь тавиланг туулж яваа. Анхны нөхөр, ууган охиных нь аав харьд ажил хийхээр явснаар олон жил ганц бие амьдарсан тэрээр хамтлагийнхаа хамгийн хөөрхөн, царайлаг Тэмкатай сууж хөөрхөн хүү, охинтой болсон.

Г.Ундармаагийн эрдэнэ

Г.Унадармаа царай зүс, бие хаа, авьяас чадлаараа хэний ч дор орохгүй мундаг бүсгүй. Насныхаа ганц хайр эрдэнэ мэт эр хүнээ олсон хэмээн итгэл төгс өгүүлэх жүжигчин бүсгүй өдгөө чөлөөт уран бүтээлч болж хошин урлагаасаа өрх тусгаарласан гэж болно.

П.Эрдэнэзаан & М.Энхнар

Анх Боёотой хамтарч хамтлаг байгуулж байсан сонин түүхтэй жүжигчин П.Эрдэнэзаан өдгөө хошин урлагт өөрийн байр сууриа олсон “Маск” продакшиныг уран бүтээлийн гар нийлсэн андууд болох С.Мөнхсайхан, М.Баярмагнай нартай хамтран байгуулсан түүхтэй.

Түүний гэргий М.Энхнар гэж хөгжим бүжгийн коллежид багшилдаг сайхан эмэгтэй бий. Анхны хүүгээ төрөхөд нь харах гэж яарсандаа төрөх эмнэлгийн цонхыг цөм цохиж байсан түүхтэй.

М.Баярмагнай & Ж.Нарантунгалаг

“Маск” продакшны тулгын гурван чулууны нэг нь жүжигчин М.Баярмагнай яах аргагүй мөн. Урлагийн тайзнаа хөл тавьсан цагаасаа хойш уран бүтээлээ тасралтгүй хийж яваа тэрбээр гэр бүлийн амьдрал, анд нөхөрлөлийн тал дээр тун ч нухацтай ханддаг нэгэн гэлцдэг юм билээ. Авьяаслаг жүжигчний арын албыг залгуулж, үр хүүхдүүдийг нь өсгөн хүмүүжүүлж яваа гэргийг нь Ж.Нарантунгалаг гэдэг.

П.Идэржавхлан,З.Онон

Хошин урлагийн “Х-Түц” продакшн том, бага хоёр Ононтой. Эмэгтэй Онон буюу “Учиртай гурав” уран сайхны киноны гол дүрээр олонтой бүр ойроос уулзсан залуу жүжигчин З.Онон нийтийн дууны урагшилж яваа уран бүтээлчдийн нэг болох СТА П.Идэржавхлангийн гэргий билээ. Оюутны ширээнээс үерхэж, хөөрхөн 3 охинтой болсон хосууд урлагийн хүмүүс гэдэг утгаараа үргэлж чөлөө завгүй ажиллаж, басхүү нэгнээ ойлгодог тухайгаа хуучилж байсан удаатай.