Жүжигчин Д.Хүрэлхүү гэхээр монголын ард түмэн андахгүй. Жүжигчин аавынхаа нэрийг өндөрт өргөж яваа түүний охидыг ч бид мэддэг болсон.
Аавыгаа дагаж хэд хэдэн кинонд дүр бүтээсэн Х.Намуун гоо сайхны ертөнцөд “Wolarsen“ брэндийг үүсгэн өөрийн байр суурийг нэгэнт бататгасан билээ.
Сэргэлэн, сахилгагүйтэх дуртай түүнийг Instagramm-г 217.000 хүн дагадаг ба тэрээр өөрийн хаягийг идэвхтэй ажиллуулдаг.
Харин найз залуугаасаа салсан ч бүх зүйл зүгээр гэсэн утгатай бичлэг оруулсан нь түүний найз залууг уурлуулахад хүргэжээ.
Өөрийн хайртыг олноос ихэд нууцладаг тэрээр найз залуугаа уурлуулсандаа гэмшиж аргадаж суугаа сурагтай.