“Хас”-ын Ч.Ганхуяг нэрээр олонд танигдаж, өдгөө “Ард” санхүүгийн нэгдлийг удирдаж яваа банкир Ч.Ганхуягийг танихгүй хүн ховор.

Сошиалд өөрийн ажил амьдралаа нээлттэй байлгадаг тэрээр гэр бүлийн хамт Санзайн зусланд дөрвөн улирлын пентхаус худалдан авчээ. Тэрээр таван хүүгийн аав бөгөөд дунд хүү Г.Данзангынхаа төрсөн өдрийг тохиолдуулан ийнхүү шинэ байранд төвхнөснөө олон нийтэд зарласан юм.
Орчин үеийн бүхий л интерьерь загвар, байгалийн үзэсгэлэн, цэвэр агаарт суурилан баригдсан тус хаус дор хаяж 1,5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг аж. Эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдал, хөл хориотой үед хүүхдүүдийнхээ эрүүл мэнд ая тухыг бодсон түүнд шинэ байр нь сэтгэлд нь ихээхэн нийцсэн гэсэн шүү.