Нэгэн үе “Драмын 4” хэмээх нэгдэл эд моодонд орж байлаа. Тэднээс монголын хүсэмжит залуусын жагсаалтыг олон жил тэргүүлсэн нь жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг буюу Эби юм.
​“Чиний эзгүйд”, “Би чамд хайртай-2”, “Бурхан өршөөг”, “Сая долларын олз”, “Үргээлэг” зэрэг кинонд гол дүр бүтээж чадварлаг жүжигчнээ баталсан түүнийг “Хийморь” киноны ерөнхий найруулагчаар ажиллахад хэр сайн найруулагч вэ гэдгийг монголын ард түмэн мэдэрсэн.


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүрээнд хүн бүр хатуу хөл хорионд орсон энэ өдрүүдэд жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг нууц авъяасаа дэлгэв.

 

Тэрээр өөрийгөө хэр баргийн зураачаас дутахгүй авъяастай гэдгээ батлаж зурсан зургуудаа цахим хуудсандаа оруулах болжээ. Фэнүүд нь түүний энэ авъяасыг ихэд үнэлэн, бахархаж байгаа аж. Алдарт Mike Tyson-г анхлан зурсан тэрээр үргэлжлүүлэн өөрийн охины хөрөг зургийг зуржээ. Ингээд Эбигийн нууц авъяасаар бүтсэн бүтээлийг сонирхоцгооё.