Хөл хорио тогтоохоос өмнөхөн төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан “Киви” хамтлагийн ахлагч Ука гэр бүлтэйгээ өдрийг өнгөрүүлж байна. Хоёр насны зөрүүтэй хүү охинтойгоо хамтдаа дуулж бүжиглэж, хамтаа зураг зурж цагийнх ихэнхээ хүүхдүүддээ зориулж байгаа аж.


Түүний том хүү Сүбээдэй 4 настай бол охин 2 настай.
Өдгөө 38 настай Ука гэр бүлтэй болохоосоо өмнө нэгэн хэвлэлд “Гэр бүлийн хувьд би үнэхээр сайн сайхан амьдрах юмсан гэж хүсдэг. Яг над шиг бүсгүйг хайж байгаа хүнтэй, бас миний хүсч байгаа тэр хүнтэйгээ нэг сайхан учрах юмсан гэж хүсч мөрөөддөг.

Яг л нэг нэгэндээ зориулагдсан. Арга билэг шиг. Тэрнээс биш яг ийм эр хүн таалагддаг гэсэн юм байдаггүй. Би хэн нэгэнд бэлтгэгдэж байгаа шиг, надад бэлтгэгдэж байгаа тэр хүнийгээ олох юмсан гэж боддог доо. Би 2-3 хүүхэдтэй болъё гэж заримдаа боддог.

Гэхдээ одоохондоо ийм төлөвлөгөө алга. Яг заяаны хань минь ирээд хүүхэдтэй болох тэр үед л би энэ талаар бодох байх” гэж байв.