Дэлхий нийтээс зарласан хөл хориотой холбогдуулан АНУ-д ирэх хэдэн жилүүдэд контент үйлдвэрлэгчид хамгийн их ашиг орлоготой байх судалгааг гаргасан. Уг судалгааг үндэслэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо эгч дүүстэйгээ нэгдэж контент хийхээр болжээ.


Овсгоотой сэргэлэн дүүгийнхээ ачаар нэг хүндийг олсон эгч Ч.Уянхолбоо, дүү Ч.Номинхолбоо нар нь олны танил болсон нь үнэн. Тэд эхээсээ тавуулаа боловч том ах, бага эрэгтэй дүүгээ тэр бүр олны өмнө гаргадаггүй.

Тэдний том ахын талаар мэдээлэл одоогоор алга. Харин бага дүү Ч.Ганхолбоо өдгөө нэгэн уул уурхайн компанид уурхайчин хийдэг.


Эгч нарыгаа бодвол тэрээр тун энгийн амьдралаар амьдарч яваа шулуун шударга зантай гүндүүгүй монгол залуу байдаг ажээ.