Улс төрч, хуульч гэхээсээ илүү АЖ Н.Сувдаа гуайн хүү, Мөнхийн ус, Аж богдын харуул, дуучин, гитартай, царайлаг Бат-Оргилыг танихгүй хүн ховор.

Улсын байгууллагад нэг их ажиллаж байгаагүй тэрээр сүүлийн хэдэн жил ХҮН-ыг дагаж нэлээдгүй гүйсэн ч тусыг эс олсон.
Уг нь түүний мэргэжил хуульч, хөгжлийн бодлого, улс төрийн реформист юм билээ. Өдгөө нам бус болсон тэрээр МҮОНРТ-ийн захиралын суудлыг горилж, нэрээ дэвшүүлжээ.

Хэд хэдэн удаагийн улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлж явсан тэрээр өөрөөсөө даруй үе мултарсан залуу бүсгүйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлсэн.