” Тань шиг л хүн болно ”

Ааваа би болор шаахай авъя?

-Миний охин аавынхаа үгэнд ороод мундаг хүн болох юм бол аав нь авч өгнөө.

Ааваа тэгвэл би хэзээ мундаг хүн болох бол?

-Ишш миний муу охин нялхаараа байна даа.

Тэр бөөрөнхий нүхээр харж байгаа хүмүүс шиг л амьдар. Тэгвэл миний охин зөндөө болор шаахайтай болно.

Аав шигээ л хүн болчихгүй бол миний охин мундаг хүн болноо.

Өө тэгвэл ааваа би болор шаахай авахаа больлоо.

-Хүүе миний охин ягаад тэгж бодов?

Тэр дээрээс надруу хардаг ах эгч нар надруу муухай хардаг. Бас тэр хүмүүс таныг муухай үгээр хэлж хааяа өвтгөдөг шүү дээ.
Харин та огтхон ч уурладаггүй. Та шувуу хооллодог. Бас та дэлгүүрийн гадаа дуу дуулаад суудаг сохор өвөөд талх авч өгдөг. Та гудамжинд хүнд хөшиглүүлээд бэртсэн нохойны хөлийг нь боож өгдөг.

Ааваа би тэр бөөрөнхий нүхээр харж байга хүмүүс шиг биш тань шиг л хүн болноо…

2020.12.7 /Tuuguu/

” Хураасан хөрөнгө хуулиастай диплом биш
хүнлэг зан хүн чанар л хүнийг дотор гадаргүй чимэх юмдаа… “