“Би од болно гэхээсээ илүү ард түмнийхээ зүрх сэтгэлд нь хүртэл сайхан дуулах хэрэгтэй гэдэг зарчмыг баримталдаг” хэмээн ярьдаг СТА дуучин Э.Энх-Эрдэнэ саяхан өөрийнгөө 20 кг жин хаясан тухайгаа зарласан.

Тэрээр сүүлийн жилүүдэд тасралтгүй жин нэмж байсан нэгэн аж. Түүний жин 96кг байсан бол дасгал хөдөлгөөн хоолны тодорхой дэглэм барьснаар нэг сарын дотор 20кг жин хасаж 76кг жинтэй болж чаджээ.

Өөрийнхөө “Хайралсанд минь уучлаарай”, “Хоёр амьдрахсан хорвоо”,”Итгэл сэтгэл”,”Мөнхөд чамайгаа” гээд хайрын тухай дуунууд дуулж “Нийтийн дууны хайрын дууч” гэх гуншинг өөртөө зүүсэн тэрээр турсан туршлагаа ойр дотныхондоо хуваалцдаг болсон гэсэн шүү.