Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 2315 тээврийн хэрэгслээр 5880 зорчигч хот руу нэвтэрчээ.

Харин 3244 тээврийн хэрэгслээр 15785 зорчигч хотоос гарсан байна. Нийт 21665 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс