Монголыг дэлхийд таниулж байгаа хамтлаг бол яалтчгүй “The Hu” юм. Тэдний сүүлд гаргасан “Sad but True” дууг iTunes store-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж байна.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан Sad but True дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолжээ.