Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” ХХК энэ сарын 11 өдрийн цианит натри алджээ.

Үйлдвэрийн цианит дамжуулах хоолой задарч цианиттай уусмал задарсан байна. Үхлийн хор газраар нэг асгарч хөрсөн дээр тогтоод байна.
Тус уурхайд өнгөрсөн жил цинат натри алдаж олон тооны ан амьтан шувуудыг үхүүлж байсан түүхтэй.

Энэ мэт хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гарч байсан.

Иймээс сумаас нь хаалгах саналыг ч тавьж байсан удаатай. Бид албаны эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.