Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар охин хүү хоёртой урлагийн сайхан гэр бүлүүдийн нэг, охиныг нь Шилдэг өнгө хамтлагийнх нь жүжигчин Х.Баярмаа гэдгийг үзэгчид андахгүй.

Өнөөдөр Найруулагч Ц.Хүсэлбаатарын төрсөн өдөр тохиож байна.Түүний охин Х.Баярмаа цахим хуудасна”Хайрт аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.Үргэлж аз жаргалаар дүүрэн байгаарай ааваа. Та минь миний хамгийн сайн зөвлөгч , хамгийн сайн найз , бас бүхнээс чадалтай хүчтэн шүү” хэмээсэн байна.

Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлчдийн нэг Ц.Хүсэлбаатар,С.Өлзийхүү нар юм.