ЛУУ ЖИЛТЭН 2021 ОНД

Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.

Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг.

Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.

ЛУУ ЖИЛТЭН 2021 ОНД
Шинэ онд их хэмжээний үүрэг, зарчимч байдал, зохион байгуулалт, хатуу төлөвлөгөөтэй байх бололтой. Тэгж л та бүхнийг амжуулж чадна. Гэнэтийн өөрчлөлт, шинэ санаа, карьерт огцом өөрчлөлт гарч магадгүй. 12 сарын турш үүсэх бүхий л асуудлыг ухаан, туршлага 2-оороо л даван туулна. 2021 оны 3-5-р сард санхүүгийн байдал сайжирна. Гэвч томоохон зарлага гаргахаар яарах хэрэггүй. Ашиггүй зарлагаа сайтар хяна. Дөрөвдүгээр сараас эхлэн эрүүл мэнддээ анхаарч, зун заавал амраарай.

Таатай чиглэл: Зүүн, өмнөд;

Азтай өнгө: ногоонбор

Азтай тоо: 5, 9;

Таатай сарууд: 4, 6, 10;

Таагүй сарууд: 3, 7