“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн бас нэгэн өвөрмөц өнгө төрх бүхий реппэр бол ROOCKIE юм. Ингээд түүний тухай баримтуудыг сонирхоё.


1. Roockie нь түүний тайзны нэр бөгөөд түүнийг У. Мөнхбагана гэдэг. Rookie гэдэг нь “залуу тоглогч” гэсэн утгатай үг. “C” үсэг нэмэгдэхээр нэр үг болдог.

2. Тэрээр Багануур дүүргийнх. Аав ээж нь гитар тоглодог мөн аав нь огт монгол дуу сонсдоггүй итали дуу их сонссдог байжээ. Тиймээс Roockie дуу хөгжимд ойрхон өсчээ. Одоо ээж дүүтэйгээ хамт амьдардаг.

3. Roockie 2011-2014 онд бүжгийн хамтлагт бүжигчин байсан ба тэрээр бүжиглэх дуртай. Гудамжны бүжгийн тэмцээн байнга үздэг. Тэрийг үзэж өөрийгөө цэнэглэж, илүү өөрийнхөөрөө байдаг гэж нэг ярилцлагандаа дурьдсан байдаг.

4. Roockie арван жилд байхдаа дуугаа гаргаж эхэлсэн бөгөөд анх Backyard тэмцээнд орж олны анхааралд өртсөн гэхэд болно.

5. Roockie пянз цуглуулах хоббитой. Пянзаа сонсонгоо хоол хийх дуртай. Нарийн боов, торт ч хийж чаддаг. Түүний бас нэг мөрөөдөл нь өөрийн гэсэн тохилог, дулаахан уур амьсгалтай кафетай болох.

6. “Sky”, “Гэр бүл”, “Bae” дуунуудынхаа аяыг Roockie өөрөө хийсэн байна.

7. Roockie өөрийн уран бүтээлүүдээс хамгийн гоё мэдрэмжийг авдаг. Өөрийн хийсэн дуугаа, өөрийнхөө хоолойг сонсоно гэдэг түүний хувьд “гоё зүйл”. Шинэ гаргасан дуугаа тасралтгүй хоёр хоног сонсдог гэсэн шүү.

8. Roockie гэрэл зураг авдаг. Янз янзын зураг авч instagramm-даа хийх дуртай тэрээр ялангуа тэнгэрийн зураг их авдаг. Заримдаа тэнгэр ширтэх дуртай. Нар мандаж, жаргаж байхад тэнгэрийн хаяа, үүлэн чөлөөний нар яаж харагддагийг ажиглах их дуртай.

9. Roockie-н тоглосон анхны кино нь “Үр”. Сургуулиа төгсөөгүй ч түүнийг жүжигчний ур чадвартай, авъяастайг энэ киноноос хүмүүс мэдэрсэн байх. Roockie түүхэн кинонд дүр бүтээх мөрөөдөлтэй ч шивээстэй болохоор болдоггүй гэнэ.

10. Roockie шивээсэнд нилээн дуртай нэгэн. Гарын шуун дээрх эрвээхэйг хамгийн сүүлд шивүүлжээ. Үргэлж сайн сайхнг дагуулах, цэвэр цэмцгэр, өнгөлөг, эрх чөлөөтэй байхын төлөө гэсэн утга санаагаар хийлгэсэн гэнэ. Түүнд “Ёотон” брэндийг үүсгэн байгуулагч гэдгийг хүн бүр мэднэ. Түүнээс урган гарсан “Эрвээхий” бренд гарч байгаагийн илрэл энэ шивээс гэж болно.

 

 

 

11. Roockie Татар хамтлагийн “Жаргалтай хос” дууг сонсохоор “Crush” дуугаа зориулж бичсэн эмэгтэй нь бодогддог гэнэ. Тэрээр анхны болзоон дээрээ уг дууг дуулж өгч байжээ. Тэр дурсамж нь маш тод үлдсэн гэнэ. Тэгээд л “Татарын дуунуудыг сонсоод эмороод байна” гэдэг байх нь байна шүү. Roockie “Crush ” дуугаа 2018 онд тухайн үедээ үерхэж байсан охиндоо зориулж чин сэтгэлийнхээ гүнээс дуулж, аяыг нь өөрөө хийж, үг болгоныг нь шигтгэж бичжээ.

https://www.youtube.com/watch?v=y-_zu3DIT9Q

Roockie – CRUSH (Official Audio) – YouTube

12. Roockie “IB NI MACHID RAIHTAI” дууныхаа клипнийг өөрөө найруулжээ.Тэрээр уг дууныхаа тухай “Мэдээж ямар нэгэн уран бүтээл гарахад хэн нэгэн хөшүүрэг, сэжүүр болдог. Энэ уран бүтээл хайрын дуу. Тийм болохоор “Би шархдаж бэртээд, ийм хэцүү зүйл болсон ч чамтай байхыг хүсч байна” гэсэн утгаар гаргасан” гэжээ. Энэ дууг тэр хэнд зориулсан юм бол?

Roockie – IB NI MACHD RAIHTAI (feat. Man On The Moon) Official Music Video – YouTube

13. Roockie урлагийнханаас Камертон хамтлагийн ахлагч Д.Болдыг ихэд хүндэлж явдаг. Тэрээр хамтарч уран бүтээл хийх бодолтой байдгаа ярилцлага бүртээ хэлсэн байдаг.

14. Roockie-н хувьд 2020 он тиймхэн эхэлсэн юм. 2020.01.11-нд төрсөн өдрөөрөө хэвлий, цээжин тус газраа хутгалуулсан. Түүнийг 33 настай Н.Од-Эрдэнэ найз охинтойгоо хардаж уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Гэвч Roockie өргөдлөө буцааснаар уг хэрэг дууссан юм. Тэр үед болоод өнгөрсөн зүйлийг эр хүн шиг тэнд нь орхих нь зөв байх. Одоо эрүүл саруул байна. Тэгээд л болоо.

15. Roockie 2020.07.23-ны өдөр шүүхээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр нэг жилийн хорих ял сонссон. Хэн нэгэн нь түүнийг ховлосон уу, хэрэг дээрээ юу болсон нь түүний фэнүүдийн сонихрлыг татсаар байгаа.

Ингээд та бүхэнд Тас.мн охидын шүтээн үргэлж өөрийнхөөрөө байх дуртай, хамгийн залуу реппер У.Мөнхбагана буюу Roockie-н тухай 15 баримтыг сонирхууллаа. Хэдий 2020 он түүнд хатуурхсан ч түүнийг залуу хүний эрч хүчээр даван туулж ирэх ондоо шинэ шинэ уран бүтээлүүдээрээ фэнүүддээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Алддаггүй хүн гэж байдаггүй. Өнгөрч буй хугацаанд тэрээр анд нөхөд гэгч хүмүүсийн чанарыг таньж, амьдралын үнэнийг ухаарч байгаа биз ээ.

Б.Мөнхжаргал