Монголын урлагийн тэнгэрт гялалзаж яваа эрчүүдийн нэг, олон талын авьяас, түүнийгээ өнгөлсөн хөдөлмөрөөрөө залууст үлгэр дуурайл болдог жүжигчин бол Т.Бархүү.


Ажил, амьдрал нь цаг ямагт олны анхаарлын төвд байдаг авьяаслаг, царайлаг жүжигчин залуу олны хайртай жүжигчин И.Одончимэгтэй ханилан сууснаар даруй 10 аад жилийн нүүр үзэж дундаасаа Суни гэх охинтой болсон.

Өөрөөсөө олон насаар эгч эхнэрээсээ хэзээ ч ичиж байгаагүй гэдэг тэрээр үе үе гэр бүлээрээ телевизийн рекламд тоглож гэр бүлээрээ гангардаг.

Т.Бархүү эхнэртэйгээ анх танилцаж байсан үеэ дурсахдаа “Сайхан уран бүтээлч, мундаг эмэгтэй гэж боддог, “Одноо эгч ээ” гээд гүйдэг байсан. Гэхдээ эр хүний дотор эмээл, хазаартай морь гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн, гоо сайхан талаас нь бүгдийг нь харалгүй яах вэ. Тэгж байгаад л нийлчихсэн. Эхнээсээ тэгж дуудаад бүр сурчихсан байсан болохоор нэг гэрт орсныхоо дараа ч “Одноо эгч ээ” гэчихдэг байв. Нэг удаа ингэж дуудахыг сонссон хадам ээж маань “Миний хүү эгч ээ, эгч ээ гээд байхаар чинь эвгүй юм биш үү” гэж хэлсэн.

Манай хүнд ч бас нөхөр нь “Одноо эгч ээ” гээд байхаар хэцүү л байсан байх. Өөрөө бол юу ч хэлээгүй л дээ. Юм гэдэг цаг хугацаатай, хугацаа нь болохоор бүх зүйл сайхан болдог” гэжээ.