Өнгөрсөн амралтын өдөр “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн ээлжит дугаар дэлгэцээр гарсан. Уг дугаарын ялагчаар жүжигчин Б.Ганчулуун түүний гэргий Баярмаа нар тодорсон.

Тэгвэл жүжигчин залуу нэвтрүүлгийн талаар сэтгэгдэлээ өөрийн цахим хуудаснаа үлдээжээ. Тэрээр “Нээх зааварлуулаад, загнуулаад байсан юм байхгүй шүү. Худлаа худлаа чанга юм билээ” гэжээ.


Түүний гэргийг М.Баярмаа гэдэг сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй юм. Тэд ханилаад 10 гаруй жилийн нүүр үзэж буй бөгөөд дэрсхэн охин хүү хоёртой.