Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “цахим маркетинг” хөгжүүлж яваа сэргэлэн бүсгүй.

Тэрээр АНУ-д суралцахын хажуугаар цахим орчинд хэрхэн ажиллаж мөнгө олох, басхүү эрч хүчтэй, идэвхтэй амьдралын хэв маягийнх нь талаар түүний блогт өгүүлдэг.
Түүний найз залуу “116” бүжгийн хамтлагийн үүсгэн байгуулагч, бүжигчин Г.Саруултөгс гэдгийг хүмүүс мэднэ. Хамтын амьдралаа эхлүүлээд багагзүй хугацааг үдсэн тэд анхны үрээ өлгийдөх гэж байгаа гэх мэдээлэл байна.

Г.Ганзаяа найз залуугийнхаа зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд гар өргөн дэмжиж, хамтдаа зүтгэдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн сар хойш сууж, олны өмнө ил гарахаа больжээ.

Бүжигчин Төөгөө өмнө нь дизайнер Нийгаа буюу Нямсүрэнтэй гэр бүлийн амьдрал эхлүүлж хүүтэй болсон. Гэвч тэд амьдралдаа цэг тавьж, экс эхнэр нь реппэр Тэнүүнтэй үерхэж эхэлсэн.
Харин Төөгөө Г.Ганзаяатай учирснаа “жинхэнэ хайраа олсон” гэж тодотгосон байдаг.